Дуучин Т.Баясгалан хөл хүнд болжээ
Дуучин Т.Баясгалан хөл хүнд болжээ

Арлын Японд хөл тавьсан анхны сумоч Батбаярын амжилт булган сүүлтэй байсан гэхэд маргах хүн үгүй биз ээ. Эх орондоо ирээд төрөө засах их үйлсэд орсон тэрбээр ар гэрийг нь авч явж, ажилд нь тусалдаг эхнэрээрээ бахархдаг юм билээ. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Батбаяр эхнэрээ улам ч ихээр хайрлах болжээ. Тодруулбал МУГЖ Т.Баясгалан өдгөө таван сартай жирэмсэн бөгөөд тэрбээр ирэх жилийн гуравдугаар сард төрөх гэнэ. Хоёр дахь хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа хос энэ мэдээллийг ихэд нууцалсан ч саяхан болсон нэгэн тоглолтод ая дуугаа өргөсөн дуучин бүсгүйн гэдэс нэлээн томорсон нь нууцыг задруулжээ.

УИХ-ын эрхэм гишүүн мартын найман буюу гуравдугаар сарын найманд төрсөн билээ. Гурван сард төрөх хайрт эхнэр нь эрхэм гишүүний төрсөн өдөрт шинэ хүнээр бэлэг барих болов уу? Хүлээж л сууя даа.

 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл бичих  
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл