Жүжигчин Д.Батаа “Х ТҮЦ”-ээс гарчээ
 Жүжигчин Д.Батаа “Х ТҮЦ”-ээс гарчээ


 

“X Түц” хамтлагийн жүжигчин Батаа буюу Д.Баттөмөрийг танихгүй хүн ховор. Тэрээр “Миний хөрш чөтгөр”, “Рашаантын 18”, “Болсон явдал” зэрэг олон уран сайхны кинонд амжилттай тоглохын зэрэгцээ сүүлийн үед телевиз болгоны рекламанд тоглож, “банш” Батаа нэрээ “рекламны мангас” болгоод буй. Тэрбээр кино урлаг, хошин шогийг хослуулан ажиллаж байсан бол одоо нэгийг нь сонгохоор сэтгэл шулуудсан байна. Уран сайхны киноны төрөлд хамаг анхаарлаа хандуулахаар шийдсэн тэрбээр өнгөрсөн долоо хоногт хамтлагаасаа гарчээ. “Мөрөөдлийн театр”–ийнханы анхны дэлгэцийн бүтээл “Ээжийн дайсан” нэртэй инээдмийн жанрын киноны гол дүрээр Батаа тун удахгүй үзэгчидтэйгээ уулзах ажээ.

 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл бичих  
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл